EXO Sehun, Girl’s Day Yura, Song Hye Kyo, Jang Ki Yong нарын шинэхэн драма

Song Hye Kyo, Jang Ki Yong нарын удахгүй нээлтээ хийх “Now, We Are Breaking Up” цуврал жүжигчдийн багтаа хүн нэмлээ!

4-р сарын 6-нд EXO хамтлагийн Sehun, Girl’s Day хамтлагийн Yura нар тус цувралд туслах дүрд тоглоно гэсэн мэдээлэл гарсан бөгөөд Sehun-ий агентлаг SM Entertainment болон Yura-ийн Awesome ENT агентлагууд батлалаа.

Гол дүрд Song Hye Kyo, Jang Ki Yong, Choi Hee Seo, Кim Jo Heon нар тоглох бөгөөд энэхүү драмад сэтгэл хөдлөм хайрын түүх, салалтын тухай өгүүлэх болно.

Song Hye Kyo нь загварын компанийн хэлтсийн менежер Ha Young Eun-ийн дүрд тоглох бол Choi Hee Seo нь дизайнерын хэлтсийн дарга юм. Jang Ki Yong бол гэрэл зурагчин Yoon Jae Guk бөгөөд Kim Joo Heon нь PR компанийн гүйцэтгэх захирал Seok Do Hoon-ийн дүрд тоглох болно.

Sehun-ийн дүр бол Ha Young Eun, Choi Hee Seo нарын дор ажилладаг шинэхэн дизайнер. Yura олон нийтийн сүлжээгээр дагнан ажилладаг алдарт алдарт од Hye Rin-ий дүрд тоглоно.

Драмын зураг авалт 4-р сараас эхлэх бөгөөд энэ оны хоёрдугаар хагаст SBS сувгаар гаргахаар төлөвлөж байгаа аж.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button