Унтлагын өрөөгөө яг л солонгос кинон дээрхи шиг тохижуулах санаа

Унтлагын өрөөнд хүн хамгийн их хугацааг өнгөрүүлдэг. Тиймдээ ч тус өрөө нь эерэг энергитэй, тав тухтай байх ёстой билээ. Иймд бид та бүхэндээ унтлагын өрөөг зөв тохижуулж, таатай мэдрэмж төрүүлэхүйц солонгос хэв маяг бүхий байлгах үүднээс танилцуулахаар бэлтгэлээ.

1.Ороо зөв байрлуулах

Ор тань хамгийн гол нь сайн чанарын, тухтай матрастай байх шаардлагатай. Ор нь битүү буюу доороо ямар нэгэн агаар нэвтрэх зайгүй байх нь буруу. Харин ор нь доороо зай ихтэй байснаар таны биеийг энергиэр цэнэглэж, сэргээдэг байна. Та ороо хаалганаас хол тавиарай. Мөн хаалганы өөдөөс ороо харуулж байрлуулж болохгүй. Ороо цонх налуулж байрлуулахаас татгалзаж, хананд тулгаж тавиарай. Цахилгаан хэрэгсэл, залгуур зэргээс ороо хол байрлуулах хэрэгтэй.

2.Тохиромжгүй зүйлсийг гаргах

Толийг орныхоо өөдөөс харуулж байрлуулж болохгүй. Таныг унтаж байхад толь хамаг сайн энергийг тань сорж авахаас гадна, хар даруулж зүүдлүүлдэг байна. Орны эгц дээр гэрэл байрлуулж болохгүй. Ургамал ч мөн унтлагын өрөөнд байх тохиромжгүй. Учир нь ургамал нь шөнийн цагаар өөрөөсөө “нүүрстөрөгчийн давхар исэл” ялгаруулдаг байна.

3.Цэгцтэй байлгах

Унтлагын өрөөний энд тэнд эд зүйлс хөглөрүүлж, тарааж болохгүй.Тав тухтай байдлыг бэлэглэх зөөлөн үзэмжтэй зургийг унтлагын өрөөний ханандаа өлгөж болох юм.

4.Өрөөгөө тохижуулснаар сэтгэлээ сэргээх

​Та өрөөгөө зөв тохижуулснаар хайр сэтгэлийн асуудлаа шийдвэрлэж, урт удаан аз жаргалтай амьдарч чадах аж. Өрөө тань угаалгын өрөөнөөс хол байх ёстой. Өрөөнд ганц жижиг толь байхад хангалттай. Өрөөнд тань хэрэглэдэггүй эд зүйлс байх шаардлагагүй.

5.Тав тухыг нэгт тавих

Хуучирсан тавилга, огт хэрэглэдэггүй зүйлсээ гаргаж, өрөөгөө цэвэрлэж, цэгцлээрэй. Уйтгар гунигт автуулахуйц ганцаардмал зургийг ханандаа өлгөж болохгүй. Үүний оронд дээр дурдсан үзэсгэлэнт байгаль, өнгө алаглам цэцэгсийн эерэг энергитэй зургийг өлгөөрэй.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button