Фенүүдээсээ нууцаар гэр бүр зохиож хүүхэдтэй болсон 4 алдартан

Солонгосын алдартнууд сүй тавьсан эсвэл гэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх магадлал бага юм тэд хамтдаа хүүхэдтэй болно гэдэг бүр ч магадлал багатай юм. 2020 он хүртэл бид энэ талаар шуугиан тарьсан мэдээлэл бараг хүлээн авч байгаагүй билээ.

EXO Chen

Энэ бүхэн EXO Chen-ээс эхэлсэн бөгөөд тэрээр энэ жагсаалтын хамгийн залуу одуудын нэг юм харамсалтай нь хамгийн их сөрөг хариу цохилтыг авсан. 1-р сарын 13-нд EXO Chen үүнийг биечлэн зарласан бөгөөд алдарт бус энгийн найз охинтойгоо сүй тавьжээ.

Дараа нь SM Entertainment EXO Chen-ийг алдартан бус найз бүсгүйтэйгээ гэрлэх гэж байгааг батлсан бөгөөд биднийг цочроосон нэг зүйл бол тэрээр аав болох гэж байна. Тэдний хурминд зөвхөн тэдний гэр бүлийнхэн оролцоно өөр дэлгэрэнгүй мэдээлэл зарлаагүй. Түүний гэрлэлтийг эсэргүүцсэн фенүүд нь SM-ээс хөөхийг шаардсан байна.

Gil

1-р сарын 27-нд ‘Eye Contact’ нэвтрүүлэгт оролцох үеэр Leessang-ийн экс гишүүн 3 жилийн өмнө гэрлэснээ зарлаж фенүүдээ цочирдуулсан төдийгүй, реппэр хоёр жилийн өмнө хүүтэй болсон аж. Тэрээр гурван удаа coгтуугaap тээврийн хэрэгсэл жолоодсон явдлын дараа олны анхаарлын төвөөс холдсон тул завсарлага аваад байсан байна.

Sung Joon

2-р сарын 3-нд Sung Joon хувийн амьдралынхаа талаар нээлттэй ярилцсан бөгөөд эхнэртэй хүүхэдтэй болсон тухайгаа дэлгэлээ. Уг гайхамшигтай мэдээг түүний агентлаг тайлбарлахдаа: төлөвлөж байсан хүнтэйгээ үерхсэн гэж тайлбарласан.

Sung Joon-ийн гараар бичсэн захидалаа фенүүддээ дэлэгсэн бөгөөд эхнэртэй хайртай, насан туршдаа түүнтэй хамт өнгөрөөхийг хүсдэг гэдгээ илэрхийлсэн байна. Фенүүд нь цочирдсон ч жүжигчинд баяр хүргэлээ.

Lee Jae Hoon

Энэ жагсаалтад багтсан хамгийн том бөгөөд хамгийн цочирдом алдартнуудын нэг Lee Jae Hoon юм. Анхны үеийн шүтээн Cool гишүүн Lee Jae Hoon энэ салбарт бөмбөг хаясан байна. 2009 онд гэрлэсэн гэдгээ мэдэгдээд зогсохгүй хоёр хүүхэдтэй болсон 2010 онд охин, 2013 онд нэг хүүтэй болсон гэжээ.

2-р сарын 5-нд тэрээр фен кафедаа захидал нийтэлж яагаад үүнийг нуусан тухайгаа бичсэн мөн тэднээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэв. Тэрбээр эхнэр нь энгийн хүн байсан тул фенүүддээ мэдэгдэхээс санаа зовж эргэлзэж байсан мөн энэ мэдээг илчэлснээр түүнд болон гэр бүлийнхэнд нь хүндээр тусах вий гэж айсан ч 10 жилийн дараа зориг гарган илчилжээ.

Тэрбээр захидалдаа дахин уучлалт гуйж, хүн бүрээс дэмжлэг, хайрыг нь нямбайлан хүсэв. Lee Jae Hoon одоо 45 настай бөгөөд гэрлэх үедээ 34 настай байжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button