BLACKPINK Met Gala Ball-д оролцохоор бэлтгэл ажлаа эхлэсэн тухай цуурхал гарч эхэллээ

BLACKPINK хамтлагаараа Met Gala Ball-д оролцохоор бэлтгэл ажлаа эхлэсэн тухай цуурхал гарч эхэллээ. Энэ жилийн theme ‘American Fashion’ байх аж.

Жил бүрийн тавдугаар сарын эхний Даваа гарагт Нью-Йоркийн Метрополитен музейд загварынхны хувьд чухал байр суурь эзэлдэг домогт Met Gala үдэшлэг зохион байгуулагддаг уламжлалтай. Гэвч цар тахал дэгдсэнээс үүдэж 2020 оны Met Gala тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, хүн бүрийн хүсэмжит улаан хивсний ёслол цуцлагдаж байсныг та санаж байгаа биз ээ.

Харин 2021 оны Мet Gala улаан хивсний ёслолтойгоор эргэн ирж байгаа бөгөөд үдэшлэгийн хөтлөгчөөр Аманда Горман тодорчээ. Харвардын их сургуулийн төгсөгч, 23 настай яруу найрагч тэрээр ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслол дээр “The Hill We Climb” шүлгээ уншиж олонд танигдсан юм. Түүнчлэн Аманда Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтурын нүдэнд өртөж сэтгүүлийн нүүрийг чимсэн туршлагатай билээ.

Харин к-попын шүтэн бишрэгчид бидэнд нэг нэгэн том гэнтийн бэлэг байсан нь BLACKPINK уг улаан хивсний ёслолд орж магадгүй гэсэн цуурхал тараад байгаа юм. Бидний хайртай хамтлаг Америкийн зах зээлд аль үжээ байр сууриа эзэлж эхэлсэн нь бидэнд бараг орох магдлалтай гэдгийг баталж байгаа билээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button