Дэлхийн рекордуудыг эвдээд байгаа солонгос уран бүтээлчид

Blackpink:

Blackpink YG ENTERTAIMENT-н охидын хамтлаг бөгөөд нийт 4 гишүүнтэй. 3 нь Өмнөд Солонгос, 1 нь буюу Lisa Тайландаас гаралтай. Насны хувьд ойролцоо бөгөөд 1995–1997 оны охид. За бараг 8 настай балчираас 80 настай буурай хүртэл тэдний гаргасан KILL THIS LOVE гэх дууг сонссон гэхэд ч хэлсдэхгүй байх.

Учир нь энэхүү дуу нь цацагдсан даруйдаа 30 минутын дотор 1 сая лайктай болж 1өдрийн дотор 56,7сая үзэлт авч YOUTUBE RECORD-ийг эвдсэн байна. Youtube ч гэлтгүй Social media-д ч тэд хүчтэй байгаагийн бас нэг жишээ нь инстаграмд дэлхийн хамгийн олон дагагчтай хамтлаг болсон байна. Тэдний талаарх Fact-уудыг дурьдаад байвал ер нь дуусахгүй юм билээ.

BTS хамтлаг:

“Bangtan Boys” буюу “BTS” нь Big Hit entertaiment-ийн дор байгуулагдсан, 7 хүний бүрэлдэхүүнтэй хөвгүүдийн хамтлаг. Хамтлагын гишүүдийн нас нь 1992–1997 оны хооронд байдаг. Заа бараг л мэдэхгүй хүн бас л байхгүй биз.

2010–2011 онд Big Hit энтэртаймент шинэ хамтлаг гаргах зорилгоор сонгон шалгаруулалт явуулж 2012 онд хамтлагийн гишүүдийг бүрдүүлснээр 2013 онд анхны дуугаа цацан BTS хамтлаг гарч ирж байсан түүхтэй. BTS хамтлагын амжилтаас дурьдвал энэ нийтлэл маань мөддөө дуусахгүй биз. 26 орны iTunes-д тэргүүлсэн цомгийн гол дуу нь 24 цагийн дотор 78 сая хандалт авч BLACKPINK хамтлагын рекордыг эвдсэний сацуу ахиад л Youtube-н рекордыг шинэчилсэн байдаг.

Хамгийн сонирхолтой нь энэ хоёр дуу хоорондоо 7 хоногийн зайтай цацагдсан гээд боддоо. Үүгээр ч зогсохгүй Billboard-ын шилдэг 200 чартын 26-д бичигдэж 2ne1 хамтлагийн орж байсан байрыг ахиулсан нь Кпоп ертөнцөд бас л шинэ түүхийг бичсэн байдаг. BTS-д зориулж РЕКОРДЫГ ЭВДЭХГҮЙ ГЭЭД ЯАХАВ ДЭЭ! уриа гаргах хэмжээнд хөгжмийн урсгалыг шинэчлээд ч байгаа юм шиг.

Social media ч тэднийг тайван байлгахгүй нь ээ… Хамгийн их Fan-тэйгээс гадна Twitter дээрээ хамгийн олон дагагчтай солонгос хамтлаг хэн гэж бодож байна. Мэдээж дахиад л BTS. Заа харин одоо BTS ярисан хойно яалтчгүй EXO-г ярих хэрэгтэй.

EXO

Mnet Asian Music Awards (MAMA хэмээх товчлол) нь CJE & M цэнгээнт хөгжмийн компаниар жил бүр танилцуулдаг Өмнөд Солонгосын хөгжмийн шагнал гардуулах ёслол. EXO 2014 онд MAMA-д тэргүүлж байсан ба энэхүү шагнал нь Гиннесийн номонд бичигдсэн “Most Daesang” буюу (гол шагнал)-д орсон байна. Үүгээр ч зогсохгүй Эксо нь 2014 оны жилийн эцсийн шагнал гардуулах ёслолын үеэр 23 гол шагнал авсан байдаг. Нийт авсан шагналыг BTS-тэй харьцуулвал:

BTS : 318 удаа нэр дэвшсэн 211 удаа шагнал авсан
EXO: 251 удаа нэр дэвшсэн 160 удаа шагнал авсан

За одоо дурьдах хүн бол яг нээрээ-ийн нээрээ л 8 настай биш бүр 8 сартай балчираас 80 настай буурай хүртэл сонсоод бүр дагаад бүжиглэдэг хүнийг юу гэж мартахав дээ… Энэ бол яг өөрийн чинь бодож байгаа хүн мөөн мөн.

PSY

Тэрээр 2002 оноос эхэлж уран бүтээлээ гаргаж эхэлсэн хэдий ч 2012 онд Gangnam style дуугаа гаргаснаар жинхэнэ ХАМГИЙН ТОМ ТЭСРЭЛТИЙГ хийж дэлхий даяараа түүнийг мэддэг болсон. Арга ч үгүй биздээ гарсан даруйдаа тэр үеийн хамгийн их үзэлттэй YOUTUBE бичлэг болсон бөгөөд одоо шилдгүүдийн эгнээнд жагссаар Дэлхийн хамгийн их үзэлттэй бичлэгийн 6-т жагсаж байна. Бүр хамгийн күүл нь Youtube-ийн “Diamond Play Button”-г авсан хамгийн анхны Солонгос хүн нь PSY байсан юм.

Тухайн үед YOUTUBE үзэлтийн хамгийн дээд хэмжээ 32bit буюу /=2,147,483,647 views/ байсан боловч PSY Gangnam Style дууг гарснаар youtube-н хамгийн дээд хэмжээг 64bit буюу /9,223,372,036,854,775,808views/ болгож өөрчилж байсан гэхээр бас л юу ч хэлхэв дээ. БРАВО!!!

Хайртай хамтлагыг нь орхин бичсэн бол уучилж өршөөнө үү

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button