BTS x Coldplay хамтрал үүсэх боломжтой 3 шалтгаан

BTS x Coldplay гэсэн хамтрал үүсэх боломжтой 3 шалтгаан

1.BTS ярилцлагандаа хамтарч уран бүтээл хийхийг хүсдэг уран бүтээлдийнхээ нэг Coldplay-г нэрлэж байв. Энэ нь хамтлагийн гишүүн V-н мөрөөдөл бөгөөд ийм зүйл болвол нэр төрийн хэрэг байх болно. гэж хэлж байв.

2.BTS Лондон хотын Wembley Stadium-д хийсэн тоглолтынхоо дундуур “Их Британи бол агуу хөгжимчдийн эх орон билээ, The Beatles, Coldplay, Ed Sheeran, Adele гээд дуусахгүй жагсаалт үүснэ” хэмээн хэлж байв.

3.Coldplay ер нь өөрсдийнхөө дууг бусад бүтээлчид ковер хийн дуулахад зөвшөөрөл өгдөггүй хамтлаг. Гэвч 2 сарын өмнө BTS Coldplay-н Fix You MTV Unplugged нэвтрүүлэгт дуулсан нь Coldplay-н дууг дуулах зөвшөөрөл авсан цөөхөн тохиолдлуудын нэг болгож байна.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button