JYP-д шалгаруулалтанд орсон Монгол охины зөвлөгөө

Түүнийг Номи гэдэг бөгөөд YouTube дээр O.N sisters хэмээн channel-ийг хөтөлдөг билээ. Сайн байцнаана уу? Солонгост од болох хүсэлтэй хүүхдүүдэд зориулаад audition буюу entertainment-д орох шалгалтын талаар мэдээлэл хүргье.

Би JYP entertainment-д audition өгч байсан туршлагтай. Дээр үед entertainment-ын ажилтнууд гудамжаар явж байгаа таалагдсан хүмүүсдээ танд audition өгөх сонирхол байна уу? гэж санал тавьдаг байсан бол одоо энэ зүйл бараг байхгүй болсон.

Би 2017 онд JYP-д шалгаруулалтанд орсон. JYP-ын хувьд өөрсдийн home page дээрээ тэдний өдөр, тийм газар тэдээс тэдэн цагийн хооронд нээлттэй шалгаруулалт болноо гэж мэдээлэл өгдөг уг нээлттэй шалгаруулалт нь бараг долоо хоног бүр зохион байгуулагддаг.

Тэгээд би нэг удаа өөрийгөө сориод үзье гэж бодсон. Тэгээд би Сөүл хотод JYP-ийн байрны хажуудах trainee хийдэг заал байсан тэнд очсон. Зарлал дээрээ 9 цагт эхлэнэ гэж байсан би яг 9 гээд цагтаа очтол маш их хүүхдүүд аль хэзээний ирсэн бүр жагсаад зогссон байсан.

Тэгээд миний ээлж болоод ортол надад нэг бүртгэлийн хуудас өгсөн тэр хуудсан дээрээ юу үзүүлэх тухайгаа бичих байсан. Дуулах уу? бүжиглэх үү? гэх мэт зүйлсээ бичдэг анкет гэсэн үг. Анкетэн дээр хувийн дугаар байсан минийх 1469 байсан.

Би 2 цаг хүлээгээд орход хүүхдүүд ерөнхийдөө 5 5аараа орж байсан. Миний урдах 5 хүүхэд гархад дараагийн 5 хүүхэд шалгуулахаар орж байсан гэсэн үг. Орход урд камер барьсан нэг хүн хажууд нь дууг нь тохируулж аяийг нь тавьж өгдөг нэг хүн байгаа. Тэгээд хүүхдүүд нэг нэгээрээ ороод камерний өмнө өөрийгөө төнилцуулаад би дуулнаа эсвэл бүжиглнээ гэвэл тэр хүн дууг нь тавьж өгдөг.

Би тэр үед бүжиглэсэн. Би к поп бүжиг коверлэж бүжиглий гэж бодоогүй учир нь тэгвэл би шууд тэр айдолуудтай харьцуулагдана гэж бодоод поп дуун дээр бүжиглэсэн.

Цаанаас нь нэг хүүхдэд 1 минутын хугацаа өгсөн боловч бүжгийг 30 аас 40 секунд байхад хангалттай гэсэн. Иймхэн бага хугацаанд өөрийгөө сайн бүжиглэж чадна гэдгээ харуулахын тулд маш майн хичээн хэрэгтэй юм байна гэж би бодсон. Дуугаа ч бас маш маш зөв сонгоод өөрийн хоолойнд тохирсон дуугаа дуулах шаардлагтай юм байна лээ.

Хэрэв 2р шатанд тэнцсэн бол 2оос 3 долоо хоногийн дараа утсаар эргэн холбогддог. Гэхдээ надад тийм дуудлага ирээгүй учир би эхний шатандаа тэнцээгүй.

Тэгээд ер нь интернэтээс хараад байхад 2 р шатандаа тэнцвэл тэр шатанд илүү тухайн хувь хүний талаас хардаг юм байна лээ. Тэр хүн дуулахаас өөр юу юу хийж чаддаг ямар төрлийн дуу дуулж чаддаг вэ гэх мэт илүү дэлгэрэнгүй мэдээлэл тэр хүнээс авдаг юм байна лээ.

Тэгээд энэ шатандаа тэнцвэл дараагийн шатандаа орж болдог ер нь 3 шатанд 10 хүрэхгүй хүүхэд тэнцдэг гэж сонссон. Тэгээд тэндээсээ шигшигдэж үлдсэн хүүхдүүд нь trainee болох эрхээ авдаг. Тэгээд тийм урт шатыг туулж байж trainee болдог гэвч trainee болсон бүх хүүхэд од болж чадахгүй.

Тэгээд entertainment-үүд бүгд царай хардаг тийм болохоор өөрийгөө сайн арчлаад гаднах төрхөө анхаарвал илүү сайн байх. Нас бага байх тусмаа шалгаруулалтанд орох нь сайн тэгээд нүүрээ хэт их будахгүй задгай хувцас бас өмсөхгүй байвал зүгээр аль болох насандаа байх нь зүгээр. Хамгийн чухал зүйл бол өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button