Солонгос улсад тэтгэлэгтэй суралцах талаар

Гадаадад сурахаар шийдсэн ихэнх хүмүүс гадаад оюутнуудад тэтгэлэг олдох боломжгүй гэж боддог ч энэ нь буруу ойлголт юм. Дэлхий нийтээрээ засгийн газар болон их дээд сургуулиуд суралцах бүтээмж өндөр оюутнуудыг тэтгэдэг бөгөөд дэлхийн шилдэг боловсон хүчин бэлтгэх тэдгээр оюутнуудыг гадаадад суралцах боломжоор хангах олон тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг.

Тэтгэлгийн боломжууд

Сургуулиа төгсөөд ажилд ороход бэлдэж байгаа оюутнуудаас гадна суралцах бүтээмж өндөр оюутнуудыг хамруулахын тулд олон төрлийн засгийн газрын болон их дээд сургуулиудын тэтгэлэг-үүд байдаг. Тэтгэлэг-үүд дунд гадаадад суралцах гэж байгаа оюутнуудыг суралцаж амьдрахад илүү боломжтой, тав тухтай амьдруулахын тулд өндөр хэмжээний мөнгө, сургалтын тэтгэмж болон амьдралын зардлаар хангадаг.

Тэтгэлгийн төрлүүд

Тэтгэлэг нь засгийн газрын тэтгэлэг, их дээд сургуулиудын тэтгэлэг, сангийн тэтгэлэг, байгууллагуудын тэтгэлэг гэсэн олон төрөл байдаг ба энэ удаад засгийн газрын тэтгэлэг болон их дээд сургуулиудын тэтгэлэгүүдийн талаарх мэдээллүүдийг хүргэж байна.

Засгийн газрын тэтгэлэг

Засгийн газрын тэтгэлэг нь гадаадын оюутнуудад олон улсын боловсролын солилцоог дэмжих, улс орнуудын хоорондын нөхөрлөлийг дэмжих зорилгоор дээд боловсролын байгууллагуудад суралцах боломжийг олгох зорилготой.

Хамрагдах журам:

1.Бакалавр : БНСУ-ын их дээд сургуулиудын 4 жилтэй тэнхим
Сургалтын хугацаа 4 жилээс дээш тэнхим (анагаахын тэнхим, архитектурын тэнхим зэрэг) зөвшөөрөгдөхгүй.

2.Магистр, Доктор : БНСУ-ын их дээд сургуулиудын магистр, докторын сургалт
Мэргэжлийн их дээд сургуульд суралцах жилийн төлбөр 10 сая воны хэтэрсэн төлбөрийг сургуулиас тэтгэлгээр олгох тохиолдолд зөвшөөрнө.

3.Судалгааны ажил : БНСУ-ын судалгааны хүрээлэн (их дээд сургуулиуд хамаарагдан)-с солилцооны багш болон докторын дараах сургалтаар дамжуулсан судалгааны ажил

Хэмжээ : Бакалаврын сургалт 120 хүүхэд, магистр, докторын сургалт 580 хүүхэд (төсвөөс хамааран өөрчлөгдөнө)

Их дээд сургуулиудын тэтгэлэг

Хэлний бэлтгэл : Хэлний бэлтгэлийн тэтгэлэг нь 2 дахь семестрээс эхлэн олгогддог ба өмнөх семестрийн ирц болон сургалтын дүнгээс хамааран тэтгэлэг олгодог.

Бакалаврын тэтгэлэг : Бакалаврт элсэж орохдоо эхний семестр хэлний оноо болон сүүлд эзэмшсэн боловсролын голч дүнгээс хамааран тэтгэлэг авах боломжтой. ТОПИК төвшин хамгийн багадаа 3-с дээш байх ба голч дүн 80%-с дээш байна. 2 дахь семестрээс эхлэн өмнөх семестрийн голч дүнгээрээ тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Магистр, Докторын тэтгэлэг : Магистр, докторт элсэж орохдоо эхний семестрт хэлний оноо болон сүүлд эзэмшсэн боловсролын голч дүнгээс хамааран тэтгэлэг авах боломжтой. ТОПИК төвшин хамгийн багадаа 3-с дээш байх ба голч дүн 80%-с дээш байна. 2 дахь семестрээс эхлэн өмнөх семестрийн голч дүнгээрээ 10–100%-ийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Сайн дурийн ажлын тэтгэлэг: Сургууль даа суралцах явцад голч дүн болон ур чадварын тэтгэлгээс гадна сайн дурийн тэтгэлэг гэж байдаг энэ нь та сурч байгаа сургууль даа сайн дурийн ажил хийж сургалтын төлбөр болон урам шуулалтыг авах боломжтой юм.

Жишээ нь:

БНСУ -н Сөүл хотод байрладаг Конкүк их сургуулийн хувьд бакалаврт элсэж орсон хүүхэд ТОПИК төвшин 3-тай бол сургалтын төлбөрийн 30%, ТОПИК төвшин 4-тэй бол сургалтын төлбөрийн 40% , ТОПИК төвшин 5-тэй бол сургалтын төлбөрийн 50%, ТОПИК төвшин 6-тэй бол сургалтын төлбөрийн 60%-ийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Магистр, Докторт шинээр элсэж орсон хүүхэд топик 3 ~ 5 төвшинтэй бол сургалтын төлбөрийн 30%, ТОПИК төвшин 6-тай болон англи хэлний оноо TOEFL iBT 80, IELTS 5.5, TEPS 550-с дээш оноотой бол сургалтын төлбөрийн 50%-г тэтгэлгээр авах боломжтой.

Суралцаж байх хугацаандаа өмнөх семестрийн дүнгээр тэтгэлэг авах боломжтой.

Тавигдах шаардлага

Элсэгч болон эцэг, эх нь Солонгос улсын иргэний бүртгэлгүй гадаадын харьяат иргэд байх шаардлагатай

Элсэгч нь Бага болон бүрэн дунд боловсрол, Их дээд сургуулиа гадаадад төгссөн байх шаардлагатай
Дараах 3-н шаардлагын аль нэгийг хангасан байх:
TOEFL PBT -550, CBT -181, iBT -60, IELTS -5.5 ,TEPS -550 ,TOEIC — 650аас дээш оноотой байх; ( Эдгээр онооны аль нэгтэй байх )

ТОПИК-ийн 3-р төвшнөөс дээш оноотой байх
Гадаадын их сургуульд Солонгос хэлний ангийг төгссөн байх

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button