Үзэгчидийг 2 талцуулж хуваасан 7 К-драма

К-драмын хайрын гурвалжин нь олон жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд одоо ч үзэгчдийг хоёр талд хувааж, талцуулдаг кино ихээхэн гарах болсон. Тэдгээрээс онцлох 7 драмаг хүргэе.

1.“Reply 1988” – Jung Hwan vs. Choi Taek

“Reply 1988” нь 2015 оны 11-р сард гарсан цуврал бөгөөд “Reply 1997”, “Reply 1994” зэрэг кинонууд ч мөн байдаг. Ихэнх үзэгчид Deok Sun (Hyeri) нь Jung Hwan (Ryu Jun Yeol) -тэй нийлээд төгсөх байх гэж бодсон ч тэр үед үзсэн олон мянган үзэгчдийг цочирдуулж, суут ухаантан Choi Taek (Park Bo Gum) -тай нийлж төгсдөг. Тийнхүү K-драмын түүхэн дэх хамгийн том үзэгчдийн дайн болсон. Харин таны хувьд?

2.“The Heirs” – Choi Young Do vs. Kim Tan

Үзэгчид хоёр эрэгтэй гол дүрд хуваагдсан өөр нэг К драма бол ахлах сургуулийн романс бүхий “The Heirs” юм. Kim Tan (Lee Min Ho), Choi Young Do (Kim Woo Bin) нар Cha Eun Sang (Park Shin Hye) хэмээх ядуу охинд дурладаг. Choi Young Do Eun Sang-д дурласныхаа дараа хичнээн сайхан сэтгэлтэй хүн болохоо харуулж өгдөг нь хоёрдогч дүрүүдийг дэмжих үндсийг хөндөж, хоёр эрэгтэй гол дүрийн дунд фенүүдийн дайныг өдөөж эхэлсэн.

3.“Start-Up” – Han Ji Pyeong vs. Nam Do San

Саяхан “Start-Up” кино интеретээр үзэгчдийн дайныг өдөөсөн тул олны анхаарлын төвд орж эхэлсэн. Хүмүүс маш дур булаам хоёр эрэгтэй гол дүрийн хооронд хуваагдаж талцах болсон.

Nam Do San хэмээх технологийн компанийг үндэслэгч болон амжилттай яваа их дур булаам нэгэн болох Han Ji Pyeong нар хоёул амжилтанд хүрэхийн тулд хичээж яваа Seo Dal Mi -тэй хувь тавилангаар холбогддог. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа маш олон үзэгчид эрэгтэй гол дүрүүд дээр хуваагдаж байсан тул тэдний үүсгэсэн хайрын гурвалжин тухайн үедээ жинхэнэ VIRAL сэдэв болж байсан.

4.“True Beauty” – Seo Jun vs. Suho

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа үзэгчдийг галзууруулсан өөр нэг драма бол tvN-ийн “True Beauty” юм.

Энэ цувралд Cha Eun Woo, Moon Ga Young, Hwang In Yeop нар үзэгчид зүгээр л давж гарч чадамгүй сэтгэлийг нь эмзэглүүлсэн хайрын гурвалжингийн дүрүүдийг бүтээжээ. Cha Eun Woo болон Hwang In Yeob-ийн ширүүн харцтай царайлаг төрх нь интернетэд маш хүчтэй хагарал үүсгэсэн юм.

5.“Boys Over Flowers” – Yoo Ji Hoo vs. Goo Jun Pyo

Энэхүү сонгодог К драма нь хоёр эрэгтэй гол дүрийн хоорондох К-драмын фэнүүдийн дундах дайныг эхлүүлсэн гол үндэс гэхэд хилсдэхгүй. Нэгэн удаа, 10 гаруй жилийн өмнө Goo Jun Pyo (Lee Min Ho) and Yoo Ji Hoo (Kim Hyun Joong) нар Geum Jan Di (Ku Hye Sun) -ын амьдралд бидний адил орж ирсэн.

Goo Jun Pyo-гийн bad boy гэгдэх увидас, Yoo Ji Hoo-ийн хүмүүжилтэй араншин нь фенүүдийг хоёуланг нь сонгоход хүргэсэн. Гэхдээ эцэст нь Jan Di Jun Pyo-г сонгосон.

6.”Don’t Dare To Dream” – Lee Hwa Shin vs. Go Jung Won

Хэрэв Jo Jung Suk тийм ч царайлаг, дур булаам биш байсан бол Pyo Na Ri-гийн (Gong Hyo Jin) сэтгэлийг тэдний аль нь хүртэх нь ойлгомжтой байсан. Энэхүү цуврал нь сайн найзууд ба хүсэл эрмэлзэлтэй хөтлөгчийн хоорондох хайрын гурвалжинг өгүүлдэг.

Сайн найзуудын дүрд Jo Jung Suk, Go Kyung Pyo нар тоглодог. Pyo Na Ri маш ухаантай, царайлаг хоёр эрийн аль нэгийг нь сонгох хэцүү байдалд ордог.

7.“Love Alarm” – Sun Oh vs. Хэ Янг

“Love Alarm” нь хоёр бүлэгтэй байсан бөгөөд Kim So Hyun Kim Jojo-гийн дүрд, Song Kang Hwang Sun Oh-гийн дүрд, Jung Ga Ram Lee Hye Young-ий дүрд тоглодог.

Энэхүү түүх нь зүрх шимшрэм хайрын гурвалжингийн дунд орооцолдсон ахлах сургуулийн Ким Жужу хэмээх охины тухай өгүүлдэг. Гурвуулаа том болж, насанд хүрмэгц тэд яг ижил нөхцөл байдалд дахин орох бөгөөд Жужу тэр хоёрын алинд нь үнэхээр хайртайгаа олох гэж хичээдэг.

Энэхүү драма эхний бүлгээ 2019 онд, 2 дахь бүлгээ 2021 онд гаргасан бөгөөд 2-р бүлэг дээр ихэхн фенүүдийн төсөөлснөөс өөр сонголтоор төгссөнд үзэгчид цочирдсон.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button