Айдолуудын хийлгэсэндээ хамгийн их харамсдаг топ 3 гоо сайхны хагалгаа

Хэд хэдэн айдолууд гоо сайхны хагалгаа хийлгэснээ хүлээн зөвшөөрсөн байдаг ч хүн бүр тийм ч азтай байдаггүй. Кпопын 2-р үеийн нэгээхэн хэсэг болсон од болох Crayon Pop-ийн Way нь WayLand гэх youtube суваг дээрээ эргэн тойрон дахь айдолууд нь хийлгэсэндээ харамсдаг 3 гоо сайхны хагалгааны жагсаалтыг гаргажээ.

1.Параназал томруулах

Эхнийх нь ихэнх оддын хийлгэсэн бол харамсдаг параназал томруулалт гэх мэс засал аж. Үнэндээ тэр хийлгэсэндээ сэтгэл хангалуун байдаг айдол огт мэдэхгүй бөгөөд Параназаль аргаар томруулах нь нүүрийг зөв харагдуулахын тулд дунд хэсгийн хэсэгт зүсэлт хийж, инээдэг хэсгээр суулгац суулгах явдал юм.

Энэ нь дэгжин харагдуулдаг ч параназал томруулалт хийлгэсэн түүний мэддэг хүн бүхэн харамсдаг. Нэг хүний хэлснээр шалтгаан нь суулгацууд нь инээж, ярьж байх үед арьсны дотор хөдөлж, нүүрийг тэгш бус харагдуулдаг. “Хамгийн муухай зүйл нь таны царайг сармагчин шиг харагдуулдаг” гэжээ.

2.Хамрын мэс засал

Хамрын хагалгаа, мэс засал нь дэлхийн хамгийн алдартай гоо сайхны процедуруудын нэг бөгөөд түүний таньдаг цөөнгүй хэдэн хүмүүс үүнийг хийлгэснээр амьдрал нь өөрчлөгдсөн гэжээ. Гэсэн хэдий ч тэр үүнийг буруу болохыг анзаарсан.

DIA-ийн Jung Chaeyeon 2016 онд хамрын мэс ажилбар хийлгэсэн. Гэхдээ нэг нийтлэг асуудал нь олон алдартнууд хамраа өндөр, нимгэн байх тусмаа сайн гэж андуурдаг. Гэсэн хэдий ч хэт өндөр, нимгэн хамар нь яг ч сайхан харагддаггүй.

Way өмнө нь хамрын мэс ажилбар хийлгэж байсан бөгөөд суулгац суулгуулсан ч мэс заслаас сэрснийхээ дараа хараад ухаан алдах дөхөж байсан аж. Эцэст нь тэрээр хиймэл хамараа долоо хонолгүй хугацааны дараа авахуулахаар шийдсэн гэнэ. Мэдээжийн хэрэг тэр бүх төрлийн хамрын мэс ажилбарыг буцаах боломжгүй.

3.Нүдний мэс засал

Эцэст нь хэлэхэд нүднийхээ эргэн тойронд гоо сайхны мэс засал хийлгэсэн алдартнууд ихээхэн харамсдаг гэнэ. Давхар зовхины мэс засал нь К-Поп айдолуудын дунд хамгийн алдартай гоо сайхны мэс заслын нэг бөгөөд Way саяхан өөрөө зүсэлтгүй зовхины мэс ажилбар амжилттай хийлгэжээ. Гэсэн хэдий ч зүслэгээр хийсэн зовхины хагалгааны үр дүнд тодорхой сорви бүхий “sausage eye” үүсдэг.

Hyolyn давхар зовхины хагалгааны талаар нэг удаа илэн далангүй ярилцаж байсан ба хоёр дахь шатны мэс ажилбар хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.

Энэхүү мэс засал нь унжсан зовхи засах зорилгоор явагддаг боловч мэс заслын дараа хурц нүдтэй харагддаг. Тэрээр энэ мэс заслын дараа “өхөөрдөм хөөрхөн” нүд нь хэтэрхий “хүчтэй” болсон олон хүмүүсийг мэддэг гэж хэмээжээ.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button