Тансаг зэрэглэлийн гэмээр dorm-той айдол хамтлагууд

1.BTS – Hannam The Hill

BTS-ийн дотуур байр нь Солонгос дахь хамгийн үнэтэй орон сууцны хорооллуудын нэг болох Hannam The Hill-д байрладаг. Энэ газар Сөүлийн зүрхэн тушаа газар байрладаг бөгөөд илүү аюулгүй байдлыг хангах үүднээс нэвтрэх эрхийг хатуу хянадаг.

Солонгосын хамгийн алдартай, чинээлэг одод болох PSY, Ah Sung Ki, Lee Seung Chul, Han Hyo Joo, Choo Ja Hyun, Park Hyo Shin, Doosan Group-ийн ерөнхийлөгч асан, Doosan Heavy Industries & Construction-ийн захирал, дэд ерөнхийлөгч Kumho Tire нь мөн энэ орон сууцны хороололд амьдардаг. BTS нь сард 14000 ~ 18000 долларын үнэтэй, сар бүр гэрээ хийж уг байранд амьдардаг аж.

Энэхүү хороолол нь гольфын талбай, усан бассейн, биеийн тамирын заал, саунаас гадна кафе, сургалтын өрөө, зочдын байшинтай. Түүнчлэн орон сууцны олон нийтийн төв дээр урлагийн бүтээлүүд тавигдсан байдаг.

Энгийнээр хэлбэл, уг орон сууц нь хаадад тохирох бөгөөд BTS-ийн гишүүд бол үнэхээр хаад юм!

Гишүүд өөр өөрийн гэсэн байртай болсон ч дотуур байрандаа ойр ойрхон очдог, тэр ч байтугай Run BTS цувралынхаа зураг авалтыг хийдэг байсан!

2.TWICE

TWICE-ийн дотуур байр нь 9 гишүүний хувьд багтаамж сайтай, дуплекс орон сууц юм.

Нийт 5 өрөөг TWICE-ийн гишүүд 2-3-аараа тус тус хамтдаа хувааж хэрэглэдэг бөгөөд нийт 6 Ариун цэврийн өрөөтэй.

3.BLACKPINK

Тэдэнд цэлгэр зочны өрөө байдаг төдийгүй …

… BLACKPINK-ийн бүх гишүүд тус тусдаа өрөөтэй!

4.fromis_9

Fromis_9 нь дажгүй гэмээр дотуур байртай бөгөөд энэ нь бас дуплекс маягийн байр юм. Хэдийгээр тэд давхар ортой өрөө хуваадаг боловч сууц нь маш сайхан тавилгатай, орчин үеийн өнгө төрхтэй.

5.ENHYPEN

ENHYPEN өөрсдийн реалити шоугаар дамжуулан дотуур байраа харуулсан. Тэдний зочны өрөөнд долоон гишүүн бүгд цугларахад тохиромжтой, өргөн, нээлттэй талбайтай.

Тэдний угаалгын өрөөнд ванн, шүршүүр хоёулаа бий …

Гал тогоо нь дэгжин, орчин үеийн, долоон гишүүн бүгдээрээ хамт хооллох хэмжээний ширээтэй.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button