Солонгос улсад суралцах зардал

Солонгост амжилттай суралцангаа амар тайван амьдрахыг хүсвэл суралцах зардлаа тооцоолон сургууль болон сургалтандаа бэлтгэх хэрэгтэй. Улсын сургууль нь солонгосын засгийн газраас санхүүгийн дэмжлэг авдаг болохоор хувийн сургуулийг бодвол сургалтын төлбөр нь хямд байдаг. Факультет тус бүрийн сургалтын төлбөр нь өөр байдаг учир суралцахаар зорьж буй сургуулийн төлбөрийг нь урьдчилан нягтлах хэрэгтэй.

  • Мэргэжлийн бакалаврын сургалт
  • Хүмүүнлэг нийгэм 1,500$~6,200$
  • Байгалийн шинжлэх ухаан 1,800$~6,300$
  • Урлаг спорт 1,700$~7,300$
  • Инженэр техник 1,700$~6,200$
  • Бакалакрын Хүмүүнлэг нийгэм 1,600$~7,400$
  • Байгалийн шинжлэх ухаан 1,800$~8,400$
  • Урлаг спорт 1,900$~8,500$
  • Инженэр техник 1,800$~8,300$
  • Анагаах 4,300$~10,800$
  • Ахисан түвшний сургалт Хүмүүнлэг нийгэм 1,100$~13,300$
  • Байгалийн шинжлэх ухаан 1,500$~8,600$
  • Урлаг спорт 1,500$~6,400$
  • Инженэр техник 1,600$~20,900$
  • Анагаах 2,300$~10,600$

Солонгост суралцахаар зорьж буй хүмүүс сургалтын төлбөрөөс гадна бусад зардлаа (солонгос хэлний сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, дотуур байрны төлбөр болон амьжиргааны зардал гэх мэт) ч бас тооцоолох хэрэгтэй. Сургалтын төлбөрөөс гадна тооцох бусад зардлын жагсаалтыг дараах хүснэгтээр үзүүлэв.

  • Бүртгэлийн хураамж 50$ ~ 150$
  • Солонгос хэлний сургалтын төлбөр 10 долоо хоногт ойролцоогоор1,300$ ~ 1,600$
  • Дотуур байрны зардал Нэг улиралд ойролцоогоор $420~$1,550
  • Дотуур байрны төлбөр хоолны төлбөр багтсан эсэхээс хамааран өөр байна
  • Хоол хүнсний зардал Сард ойролцоогоор $300~$400
  • Сургуулийн цайны газарт хооллох хоолны дундаж үнэ : $3.2~
  • Хөлсний байрны сарын төлбөр Сард ойролцоогоор 300$ (барьцаа мөнгө 3000$~5000$)
  • Түрээсийн өрөөний төлбөр Сард ойролцоогоор 300$~500$
  • Эрүүл мэндийн даатгал Сард ойролцоогоор 20$
  • Тээврийн зардал Автобус:$1.0~$1.2
  • Метро$1.1~$2.5
  • Интернет хэрэглээ Сард ойролцоогоор 20$

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button