Marvel-ын шинэ Ази баатраар Park Seo Joon сонгогдов уу?

Солонгосын алдарт жүжигчин Пак Се Жуныг Marvel Cinematic Universe-т нэгдэж магадгүй гэж хэд хэдэн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан.

Soompi.com сайтад мэдээлснээр Пак 2019 онд бүтээсэн “Ахмад Марвел” киноны үргэлжлэл болох “The Marvels” кинонд тоглох болно гэж салбарын эх сурвалж мэдээллээ.

“Оскар” -ын шагналт жүжигчин Бри Ларсоны толгойлсон “Marvels” киног 2022 оны 11-р сарын 11-нд АНУ-д гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд удахгүй продакшнаа эхлүүлэхээр болжээ.

Тэрээр энэ жилийн 2 дугаар хагаст Америк руу явахаар төлөвлөж байгаа аж.

Itaewon Class-ийн жүжигчин Marvel киноны зураг авалтыг эхлүүлэхээр 2021 оны хоёрдугаар хагаст АНУ руу явах гэж байна гэж өөр нэг портал бичжээ.

“Оскар” -ын шагналт “Паразит” кинонд бага зэргийн дүр бүтээсэн Пак одоогоор Lee Byung Hun, Park Bo-Young нарын хамтран тоглосон “Concrete Utopia” гaмшгийн сэдэвт киноны зураг авалтанд одоогоор оролцож байгаан байна.

Мэдээг баталгаажуулахыг хүсэхэд Park’s агентлаг Awesome ENT “Тайлбаргүй” гэж хариулсан гэж мэдээлэв.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button