7-10 насны хүүхдүүд idol болж дебютээ хийсэн үү?

Тэднийг одоогоор маш олон нетинзенчүүд idol болоход хэтэрхий балчир байна хэмээн шүүмжилсээр байгаа юм.

Бидний мэдэх айдолууд бага наснаасаа эхлэн бэлтгэл хийх нь хэвийн үзэгдэл боловч дэбют хийхдээ хэр залуу байдаг вэ?

Roockie хамтлаг RE: KIDS GLORY 2021 оны 7 -р сарын 30 -нд “Бүү март” дуугаараа дебютээ хийсэн. Хамтлаг нь Ноа, Тэхён, Живу, Ёонже, Жинвүү гэсэн 5 гишүүнтэй. Тэдний нас нь 10-7 насны хооронд. Фэнүүдийн хийсэн онлайн профайлын дагуу гишүүдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийг эцэг эх нь удирддаг.

RE: KIDS GLORY нь Retune Music -ийн дор байдаг бөгөөд тэд тэдний дор байдаг цорын ганц хүүхдийн хамтлаг биш юм. Эдгээрт нь RE: KIDS DREAM, RE: KIDS BLOOM зэрэг бусад хамтлагуудыг багтаасан RE: KIDS нэрийн нэг хэсэг юм.

Тэд YouTube сувгаараа хүүхдүүдийн солонгос алдартай дуу, дотуур байр, студийн влог, албан ёсны дууны видеог зэргийг багтаан харуулдаг.

K-Pop фэнүүд тэдний дебют хийсэнд санаа зовж байгаа юм. Хэдийгээр айдолууд бага наснаасаа эхлэн бэлтгэл хийж, дэбютээ хийдэг нь нийтлэг үзэгдэл болсон ч тэдний клипний талаарх олон сэтгэгдлүүд тэднийг урлагт хөл тавихад дэндүү балчир гэж үзээд байгаа юм.

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button